Ласло Паппын нэрэмжит ордны үзэгчдийн суудалд Цагаанаа гавьяат нэгэн бүсгүйтэй зэрэгцэн суугаад нэлээд дотно байгааг нь харсан үзэгчид \”эхнэр О.Гүндэгмаа нь буудлагын тамирчин шүү” гэх сануулгыг өгч, хошигноод авсан. Гэвч энэ бүсгүй мэдэхгүй хүмүүс хэн бэ хэмээн асуух нь элбэг байна. Тэгвэл түүнийг Росиклеиа Кардосо Кампос гэдэг. Тэрээр Бразил улсын нэрт жудочин. Олимпийн гурван удаагийн аварга тамирчдыг бэлтгэсэн мундаг дасгалжуулагч юм.
Риогийн олимпод манай Д.Сумьяаг ялж, алтан медалийн эзэн болсон Р.Сильваг санаж байгаа биз. Тэгвэл тэр жүдоч бүсгүйг Росиклеиа Кардосо Кампос дасгалжуулсан юм.