ОХУ-ын иргэн 81 настай Тони Трапани эхнэрээ нас барсны дараа хуучин эд зүйлсээ янзлахаар шүүгээг цэвэрлэж байтал хуучин амрагаас нь 1959 онд илгээсэн захиаг олжээ. Уг захидалд \” Би хүүтэй болсон. Тэр одоо 5 настай. Тони, чамайг хүүгээ мэдээсэй гэж би хүсч байна. Хүү чинь 1953 оны 11 сарын 13_нд хорвоод мэндэлсэн.\” Хэмээн бичсэн байжээ. Тонигийн эхнэр захиаг 55 жил нуусан бөгөөд энэ олон жил нууцалж ирсэн аж. Ингээд өвгөн хүүгийнхээ эрэлд гарч 55 жилийн дараа төрсөн хүүтэйгээ уулзсан байна. Эцэг үрийн харилцаа хэзээд бат бэх байдгийн жишээг тэд харуулсан байна.