Италийн үзэсгэлэнт Венеци хотод 74 дэх удаагийн кино наадам болж өнгөрлөө. Дэлхийн хамгийн том кино наадмын нэг гэх тодотголтой нээлтийг Мэйт Дэймоны тоглосон зөгнөлт уран сайхны киногоор нээлтээ хийлээ. Энэ жил тус наадмын шилдэг номинацид 21 уран бүтээл өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын есөн хүртэл үргэжлэх юм байна. Венецийн кино наадмын нээлтэд Холливуудын болон Ази, бусад улс орны жүжигчид , найруулагчид, супер моделиуд хүрэлцэн ирсэн байна. Кино наадмын улаан хивсэн дээр Изабель Гулар, Кристен Уиг, Ребекка Холл, Изабели Фонтана, Аннет Беннинг, Мэтт Дэймон болон бусад одууд чимлээ.