Түргэн хоолны газар олноор байрласан дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн ясны бүтцэд өөрчлөлт гарах болсон талаар \”The Hindustan Times” сонинд бичжээ. Эрүүл хүнс хэрэглэдэг хүүхдийн ясны масс нэмэгддэг болохыг Саутгемптоны их сургуулийн мэргэжилтнүүд 1107 хүүхдэд хийсэн шинжилгээгээр баталсан байна. Судлаачид дөнгөж төрсөн болон дөрөв, зургаан настай хүүхдүүдийн яс, ясны эрдсийн нягтралд нарийн шинжилгээ хийжээ. Мөн судалгаанд хамруулсан хүүхдүүдийн оршин суудаг дүүрэгт эрүүл хүнс худалдаалдаг дэлгүүр, түргэн хоолны газар байдаг эсэхийг харьцуулан судалсан байна. Судалгааны дүнд түргэн хоолонд хүүхдийн ясжилтыг дэмждэг эрдэс, шим тэжээл бага болохыг баталжээ.