Иванка Трамп бол Доналд Трампын хүүхдүүд дундаас хамгийн нэр алдартай нэгэн билээ. Тэрээр айлын ууган охин бөгөөд түүний эрэгтэй дүү нар Трампын санхүүгийн байгууллагад ажилладаг.
Тэр олны анхаарлын төвд өссөн
1981 онд түүний төрсөн ээжийн Ивана хэмээх нэрийг өгчээ. Тэрээр Манхаттан хотод 10 нас хүртлээ өсч торнижээ. Түүний эцэг эх есөн настайд нь салсан бөгөөд салалтын тухай өдөр тутмын хэвлэлээр бичих болсон нь Иванка-г олны танил болгоход хүргэсэн гэнэ. Иванка 15 настай үеэс загварын гараагаа эхэлж Tommy Hilfiger, болон Versage брендийн зар сурталчилгаанд тоглож байжээ. Тэр 17 настайдаа ахлах сургуулиа онц дүнтэйгээр төгсөж Доналд Трампын зөвлөснөөр үл хөдлөх хөрөнгийн бизнесийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Тэр удалгүй гэр бүлийнхээ бизнест эргэлт буцалтгүй хөл тавьжээ.
Тэр өөрийнхөө хүчээр бизнесээ эхлүүлсэн
Иванка Трампын олон улсын буудалд гүйцэтгэх захирлаар ажиллаж,Трампын зочид буудлыг олон улсын зочид буудал болгон өргөжүүлж, олон улсын брокер үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж эхэлжээ. Мөн түүний өөрийн хэд хэдэн бизнес байдаг. Үүнд: хувцас гутал, нүдний шил гар цүнх зэргийг өөрийн веб сайтдаа худалдаалдаг байна. Тэр 2014 оноос эхлэн эмэгтэйчүүдэд зориулсан бренд, ном гаргасан байна.
Иванка гурван хүүхдийн ээж
Иванка 2007 онд нөхөр болох Жаред Кашертай танилцаж байжээ. Тэд 2009 онд гэрлэж өдгөө гурван хүүхэдтэй. Анх тэр зөвхөн найз нөхдийн холбоотой хэмээн ярьж байсан ч удалгүй гэрлэх болсноо олон нийтэд зарласан.
Иванка үргэлж аавынхаа түшиг тулгуур
байсан
Тэр хэлэхдээ гэр бүлийнхээ талаар юу сонсож байсан нь хамаагүй, Би гэр бүлээрээ маш их бахархдаг. Цаашдаа ч гэр бүлийнхнийгээ үргэлж дэмжин хэмээн ярьж байжээ. Түүнийг хэвлэлүүдээр Трампын гол дэмжигч гэж нэрлэдэг төдийгүй улс төрд нөлөөтэй нэгэн гэдгийг үгүйсгэхгүй юм.
Хөшигний цаадах тоглогч
Эхэндээ Иванка аавдаа зөвлөгөө өгдөг байсан бол удалгүй тэр аавынхаа ажлын чухал гэсэн шийдвэрүүдийг гаргадаг болжээ. Тэр гэр бүлийн амьдралаа зохиогоод аавынхаа дэргэд байж чадахгүй ч компани гэр бүлийн бизнестэй холбоотой бүхий л чухал шийдвэрийг гаргадаг аж.