Энэ бол \”MONGOLIA\” хөлөг онгоцонд зориулан бүтээсэн дурсгалын мөнгөн халбага. 1911 он. АНУ.
1902 оны 6 сарын 7 өдөр Нью Йоркын усан онгоцны үйлдвэрээс \”Minnelora\” нэртэй хөлөг онгоц бүтээв. Төд удалгүй энэ онгоцыг E.H.Harriman\’s Pacific Mail Steamship Co худалдан авч \”MONGOLIA\” хэмээн нэрлэжээ.
1903 оны 7 дугаар сарын 25 өдөр \”MONGOLIA\” анх удаа далайд гарав. Маршрут нь 1904-1915 он ХонКонг-Хавай-Сан Франциско. 1915 оны 8 сараас Нью Йорк-Лондон. 1917 он дэлхийн нэгдүгээр дайны үед германы шумбагч онгоц Британыг хааж, Английн хоолойг хяналтандаа авсан учир учир \”MONGOLIA\” армийн зориулалтаар ашиглагдах болжээ.
1917 оны 3 сард хөлгийн тавцан дээр 150 мм-ын гурван ширхэг их буу байрлуулсан байна. Яг нэг сарын дараа Английн хоолойд тулалдаанд орсон бөгөөд \”MONGOLIA\” хөлөг онгоц дэлхийн нэгдүгээр дайнд гал нээсэн АНУ-ын анхны хөлөг онгоц болсон түүхтэй. 1918 оны 4 сард АНУ-ын Тэнгисийн Цэргээс \”MONGOLIA\” хөлөг онгоцыг цэрэг дайны зориулалтаар өөрчлөн ID-1615 гэсэн хувийн дугаар олгосон байна.
1919 оны 9 сард иргэний тээвэрт шилжүүлэв. 1919-1923 он хүртэл Нью Йорк-Хамбургын чиглэлд хөвжээ. 1923 онд тус онгоцыг Panama Pacific Line худалдан авч Нью Иорк-Сан Франциско чиглэлд зорчигч тээвэрлэсэн байна. 1929 онд \”MONGOLIA\”-г Dollar Steamship Lines худалдан авчээ. Гэвч АНУ-ын эдийн засгийг хөмөрсөн \”Их Хямрал\” нүүрлэв. 1938 онд Dollar Steamship Lines дампуурч хөлгийг American President Lines-т шилжүүлэв. Шинэ эзэмшигч нь \”MONGOLIA\” хөлөг онгоцыг нэг ч удаа далайд гаргаагүй гэдэг билээ.
1940 онд \”MONGOLIA\” онгоцыг Панамын Cia Transatlantica Centroamericana компани худалдан авч нэрийг нь \”Panamanian\” хэмээн өөрчлөв. Тус хөлөг онгоцыг 1946 оны 5 сарын 20 өдөр актлан Шанхайд задлан буулгажээ.