УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдөрийн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар тагнаж чагнасан гэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулж өгөхийг хүссэн. Үүний дагуу өнөөдөр Тусгай хяналтын дэд хороо 08:30 цагаас хуралдах байсан ч одоогоор хурал эхлээгүй байна. Тусгай хяналтын дэд хорооны даргаар С.Батболд ажилладаг бол Г.Занданшатар, Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Цогтбаатар нар уг хорооны гишүүн юм.