Сонирхогчдын боксын 19 дэх удаагийн ДАШТ
Германы Хамбург хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол улсаас дөрвөн ширэн бээлийтэн эх орноо төлөөлөн оролцсноос \”РИО-2016\” олимпийн наадмын хүрэл медальт МУГТ Д.Отгондалай медалийн тавцанд зогсож, төрийн далбаагаа мандуулсан юм.Тэрээр өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд шигшээ багийн тамирчдын хамт газардлаа.
Дэлхийн шилдэг 280 гаруй ширэн бээлийтэн өрсөлдснөөс манай улсын дөрвөн тамирчин эрх аван оролцож, бүгд шигшээд шалгарсан амжилтыг үзүүлсэн юм. Харин Риогийн олимпийн хүрэл медальт \”Хилчин” спорт хорооны тамирчин Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаж, эх орон, ард түмнээ баясгаж чадлаа.
Ингэснээр Д.Отгондалай олимп, дэлхийн хос медальтан болсон Монголын тав дахь ширэн бээлийтэн болж байна.