Өчигдөр буюу 9-р сарын 6-ны оройн 19.00 цагт \”976 Art Gallery\”, Alaqai, Matthias Küper Galleries хамтран
Улаанбаатар хотод Чойжин Сүйт цогцолборын 1-р давхарт \”ART SPACE 976+\” орон зайг
шинээр нээлээ.
Уг галлерейн нээлтийн салхийг хагалж Венецийн 57-р олон улсын биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцсон уран
бүтээлч Ц.Даваажаргал (Моханикийн Даваа), Парис хотод амьдарч, ажилладаг уран
бүтээлч Д.Одончимэг (Odie Chaavkaa) нар \”ТЭНГЭР НУРАXААС ӨМНӨ, САЛXИ СЭРЭX ҮЕЭР…” хамтарсан
үзэсгэлэнгээ толилуулав.
Тус
үзэсгэлэн нь яг 1 сарын хугацаатай буюу 10-р сарын 6-ныг дуустал олны хүртээл
болох юм байна.