• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 8
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

    Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

    “Херо” Б.Баатарыг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

  • Улс төр
    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

No Result
View All Result

Ж.Эрдэнэбат: Монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар зүтгэж ажиллалаа

by
2017-09-08 09:36
in Улс төр
0
SHARETWEET
 
УИХ-ын ээлжит бус чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ.

Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойшхи 25 жилд 13 Засгийн газар ажиллажээ. Манай танхим 14 дэх нь. Эдгээрээс хоёр Засгийн газар  нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгаж, 11  нь огцрох буюу 1-2 жилийн хугацаанд ажилласан байна. Энэ тоог 12 болгох үгүйг, энэ түүхийг бас нэгэн шинэ тохиолдлоор нэмэх эсэхийг УИХ өнөөдөр хэлэлцэх гэж байна.

Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь байдаг л  хэвийн үзэгдэл  боловч, сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлбэл хор, хохирол болдог. Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа  1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ. Бид заримдаа \”гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн  шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа \”дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ. Энэ талаар Та бүхэн надтай санал нийлэхгүй байж болно оо. Харин хэрвээ бид улсаараа хөгжье л гэвэл буруу жишигтээ цэг хатгаж,  засаглалын тогтвортой байдлыг хадгалах, тогтолцоогоо улам боловсронгуй болгох, Үндсэн хуулийнхаа зүйл, заалт бүрийг чанд сахин мөрдөх цаг болжээ гэдгийг хэлэх гэсэн юм.

Манай Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажиллалаа. Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдаа оноог хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголын ард түмэн,  УИХ-ын өмнө Ерөнхий сайд миний бие бүрэн хариуцна. Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан танхимаа болон хажууд сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа эрхэм журмын нөхөр минь ажлын алдаа гаргасан байвал мөн Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй бөгөөд миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй гэдгээ та бүхэнд хэлье. Гэхдээ хамгийн гол нь хэн байхаас нь үл хамаараад Монгол Улсын Ерөнхий сайдыг, Монгол Улсын Засгийн газрыг огцруулахад хуулийн бодитой, баттай үндэслэл байх ёстой.

Бидний өмнө амаргүй сорилт олон байсан ч,  манай танхимыг санаснаасаа илүү эрчтэй, илүү бүтээлч ажиллахад гурвын зэрэг үйл явдал цаг хугацааны болоод бусад хүчин зүйлээр бэрхшээл үүсгэж байсныг нуулгүй хэлэх ёстой гэж бодож байна. Нэгд, засгийн эрх авсны дараахь эдийн засгийн хүнд нөхцөл байдал, хоёрт орон нутгийн сонгууль, гуравт 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялж, төсөөлж байснаасаа ч хүнд эдийн засаг хүлээж авсан. Харин өнөөдөр тодорхой үр дүн гарч, эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид эргэж эхэлснийг энэ танхимд сууж байгаа та бид бүгдээрээ сайн мэднэ. Үүнийг батлах, нотлох хэдэн тоо хэлье.

Манай Засгийн газрыг байгуулагдахад эдийн засгийн өсөлт жил дараалан буурсаар 1.2 хувьтай болсон байлаа. Өнөөдөр 2017 оны эхний хагас жилийн дүнгээр 5.3 хувьтай байгаа. Цаашид төр засаг, бодлого тогтвортой байвал баялаг бүтээгчид маань энэ өсөлтийг илүү өндөр хувьд хүргэх баттай суурь, эхлэл тавигдсан. Гадаад худалдааны эргэлт 2012-2016 онд жил дараалан буурсан. Одоо, 2017 он гарснаас хойш Монгол Улсын экспорт улирал тутам 30-40 орчим хувиар өсөн нэмэгдэж байна.  2016 оны ээлжит сонгуулиас хойш гадаад худалдааны тэнцлийн үлдэгдэл 475,0 сая ам.доллараар нэмэгдэж, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 43.5 хувиар өслөө. Гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. Сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол тасарч байсан улсын төсвийн орлого энэ оны хагас жилийн байдлаар 330 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Жишээ нь, биднийг ажил авч байхад хүүхдийн мөнгөний олголт санхүүжилтгүй болж зогссон байсныг бид бүгдээрээ мэднэ. Өнөөдөр бид төсвийн давсан орлогоосоо хүүхдийн мөнгийг ахин бүх хүүхдэд олгож эхлээд байна. ОУВС-гийн хөтөлбөрт тохирсоны дагуу зогсоож байсан хугацааны хүүхдийн мөнгөө ч нөхөн олгож, цаашид бүх хүүхдэд жигд олгохоор 2017 оны улсын төсвийн тодотголд тусгаж УИХ-аар шийдүүлэхээр төслийг нь боловсрууллаа. Ингэснээр Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох МАН-ын сонгуулийн амлалт бүрэн биелж, цаашид энэ төрлийн халамжийг танах, хэсэгчилж олгох тухай бус, харин нэг хүүхдэд ногдох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх талаар л ярих бодит боломжтой боллоо.  Манай Засгийн газар 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай улсын төсөв хүлээж авсан. Төсвийн алдагдал өнөөдөр 590 орчим тэрбум төгрөгт болж, 3 дахин буурлаа. Гадаадын хөрөнгө оруулалтаас орох урсгал бодитой хоёр дахин нэмэгдлээ.  Хугацаа тулсан их хэмжээний зарим өрийг бага хүүтэй бондоор сольж, одоо Н.Алтанхуягийн Засгийн газрын авсан Чингис бондын төлбөрийн түрүүч 500 сая ам.долларын өрийг шийдэхээр хувилбар боловсруулан ажиллаж байна. Эдийн  засгийн эдгээр хүнд нөхцөлөөс болоод манай Засгийн газарт шинээр хөрөнгө босгох боломж хязгаарлагдмал, харин хугацаа тулсан гадаад, дотоодын өр төлбөр л хүлээж авсан. Аль ч улсын аливаа Засгийн газрын зовлон нь хийх ажил их, зарцуулах мөнгө багатайд л байдаг. Манай өмнө ажилласан АН-ын хоёр Засгийн газар мөнгөтэйн зовлонг үзэж туйлсан бол, манай танхим мөнгөгүйн зовлондоо баригдан тэвчиж болох газар нь тэвчиж,  боломжит бүх нөхцөлийг шавхан ажилласны хүчинд улсын эдийн засаг өндийж эхэлсэн.

Энэ бүхнийг УИХ-ын гишүүдийн зарим үнэнээр нь хэлэх байх, зарим нь улс төрөө бодоод, огцруулах, бужигнуулах зорилгодоо хүрэхийн тулд хийж бүтээсэн  болгоныг, зөв эхлэлийг харлуулан мушгих л байх. Гэхдээ нэг зүйлийг би зориуд хэлье. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш эдийн засагт гарсан эдгээр эерэг үр дүн болгон дан ганц Засгийн газрын гавьяа биш ээ. Энэ бол төр засаг тогтвортой байж, УИХ, Засгийн газраас зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхний маань бүтээсэн амжилтын эхлэл гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлэхийг хүсч, хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчиддээ талархснаа илэрхийлье. Баялаг бүтээгдчийн маань амжилтын буухиа хэрвээ тасалдахад хүрвэл, түүнийг үргэлжлүүлэх улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадаагүйн төлөө МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд бас хүлцэл өчье.

Манай Засгийн газрыг эрчтэй, санаснаараа ажиллахад улс төрийн талаасаа бэрхшээл үүсгэж байсан нөгөө хоёр хүчин зүйл нь 2017 оны орон нутгийн болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль юм. Гэвч аливаа сонгууль бол улс төрийн намуудын асуудал. Би хувьдаа төрийн ажлыг Төрийн ордондоо, намын асуудлыг намын байрандаа ярих ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг учраас энэ тухай нам дээрээ дэлгэрэнгүй  ярих бололцоо гарна гэдэгт итгэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дараалсан сонгуулийн нэгэн цикль дуусч, ард түмэн сонголтоо хийлээ. Одоо бидэнд сонгуульдаж улстөржихгүй, намаараа талцахгүйгээр зөвхөн ажил хийх бодитой хоёр жилийн л хугацаа үлдлээ.

Улстөржихгүй, талцахгүй байх энэ цонх үеийг ашиглаад эдийн засгийг хөтлөх том төслүүдээ хөдөлгөх ёстой. Зарим хүн манай танхимыг том төслүүдээ хөдөлгөж чадсангүй, чадахгүй байна гэж шүүжилдэг. Ямарч том үйл явдалд тохиромжтой, ашигтай цаг хугацаа гэж байдаг.  Бид зүгээр суугаагүй ээ. Тооцоо судалгааг хийж, том төслүүдээ Монгол Улсад, монголчууддаа алдагдалгүй хөдөлгөх таатай цаг үеийг хүлээсэн.  Нүүрс зэс гэхэд, улс төрийн сонгуулиас гадна шинжээчдийн прогнозыг харж үнэ өсөх тааламжтай үеийг хүлээж байсан. Хөдөлгөсөн нэр зүүхийн тулд яарч сандран Монголдоо, нийт монголчууддаа ашиггүйгээр хөдөлгөснөөс алдаа гаргахгүйгээр хүлээж суусан нь хавьгүй дээр гэж Ерөнхий сайд миний бие бодсон. Нийт Монголын ард түмний баялгийг нэг бүлэглэлийн эрх ашигт тааруулан, эсвэл нэг удаагийн сонгуулийн PR-аа бодож баялгийн эздэд нь ашиггүйгээр шийдэх эрх надад байгаагүй, цаашид ч байх ёсгүй. Харин одоо бол гадаад, дотоод аль аль талдаа боломж, бас тохиромжтой цаг үе нь бүрдлээ.

Өнөөдөр эдийн засаг сэргэж эхэлсэн болохоос хямрал дуусаагүй байна. Хүндхэн цаг үеийн амаргүй ачаа та бидний нуруун дээр байсаар байна. Монголыг, Монголын төрийг дэлхийд муухай харагдуулж байгаа авлигыг цэгцлэх, бизнес дэх төрийн оролцоог хумих, эрүүл мэнд, боловсролын салбарт дорвитой шинэчлэл хийх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гээд олон ажил биднийг хүлээж байна. Жишээ нь,  иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэхээр бид цалин, тэтгэврийг мөнгөн дүнгээр нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Харин манай Засгийн газар хувь хүний худалдан авах чадварыг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ орлогыг өсгөх хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ихийн хэрээр ажил хийхийн хүслэн байхад, түүнийг эхлүүлэх, хийж дуусгах цаг хугацаа бага үлдсэн хяслан бас байна.   

УИХ-ын эрхэм гишүүд ээ.

Намайг Ерөнхий сайдаас огцруулах гурван үндэслэлийн нэг нь эдийн засгийн асуудал, нөгөө нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлага, гурав дахь нь Концессын гэрээний тухай дурджээ. Сая би хэлсэн үгэндээ эхний хоёрт дэлгэрэнгүй хариуллаа. 

Намайг сайд нартаа концесс хувааж өгсөн гэж буруутгасан долоон концессын асуудал манай Засгийн газартай нэр холбогдсон нь үнэн. Гэхдээ эдгээр 7 концессын 5 нь өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарсан, гэрээгээ байгуулсан,  ажил нь эхэлсэн төслүүд байсан юм. Өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарсан эдгээр концессын гэрээг эргэж харах болсон нь ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Өмнөх гэрээгээр бол эдгээр таван концессын эргэн төлөлтийг 2017, 2018 оноос эхлэн төсвөөс хийхээр байсныг ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор хойшлуулж 2020, 2021 он болгосон. Ингэж зөвшилцөх явцдаа концесс тус бүрийн үнийн дүнг бууруулж, нийтдээ 50 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийж улсын төсвөөс эргэн төлөлтийн ачааллыг бууруулсан. Ямар нэгэн хууль зөрчиж, эсвэл эрх ашгийн зөрчил үүсгэсэн нэг ч концессын өмнөх эзэмшигчийг солиогүй. Хэрвээ концессын эдгээр төсөл дээр Шинээр гэрээ байгуулсан, Гэрээний хуучин дүнг нэмэгдүүлсэн, Улсын төсвөөс төлбөр нөхөн төлөх хугацааг наашлуулсан, Өмнө нь байсан концесс эзэмшигчийг хууль бус шалтгаанаар сольсон, Улсын төсвөөс нэг төгрөгийн нөхөн төлбөр хийсэн байвал бид хариуцлага хүлээж, сайн дураараа огцроход бэлэн байна.

Бидэнд, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Харин Монгол Улсын ямар нэгэн хуулийг зөрчсөн үйлдэл манай Засгийн газарт байхгүйг би хариуцлагатай хэлье. Иймд Ерөнхий сайдыг огцруулах гурван шалтгааныг миний бие болоод манай танхим Засгийн газрыг огцруулах хэмжээний хуулийн бодитой үндэслэл гэж үзэхгүй байгаа болно. Бид энд өөрийгөө хамгаалж, албан тушаалтайгаа зууралдаагүй ээ. Зөвхөн үнэний талд л яваа. Үнэн ялж, шударга бус нь  хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр сууринаас л асуудалд хандаж байгаа.

Нэмж хоёр зүйлийн тухайд товч тайлбар хэлье. Нэгд, Шадар сайдаа тагнаж чагнасан гэх хэргийг Ерөнхий сайд намайг захиалсан гэдэг бол миний ой тойнд багтахгүй гүтгэлэг. Гүтгэлэг тойрсон энэ үйл явдалд би эхнээс нь тэвчээртэй, хүлээцтэй хандсаар ирсэн. Хуулийн байгууллагад хандъя, хамтраад шалгуулъя гэдгээ ч Шадар сайдад өөрт нь хэлж байсан. Гэвч өөр улс төр явж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Тэр нь  хувь хүний тэвчээрийн хүлээснээс хэтэрч, Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд, МАН-ын нэр хүнд энэ дуулианд сэвтэж эхэлсэн тул би аргагүйн эрхэнд хуулийн байгууллагад хандсан. Одоо энэ маргааныг Ж.Эрдэнэбат , У.Хүрэлсүх гэж хоёр хувь хүн биш, шалгаж тогтоох үүрэгтэй хуулийн байгууллага шийднэ, үнэлэлт дүгнэлтээ гаргах байх аа. Миний баримталдаг зарчим, амьдралын философи бол эрх мэдэл, албан тушаалаас илүүтэй эр улсын нөхөрлөлийг илүүд үздэг. Шадар сайдаа тагнаж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүнд, монгол төрийн үнэлэмжийг унагах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүйг энэ хариуцлагатай индэр дээрээс дахин хариуцлагатай хэлэх байна. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд өнөөдөр дэлхий ертөнц, хувь хүмүүс бараг бүхлээрээ цахим сүлжээгээр холбогддог боллоо. Төрийн ажлыг ч, мөн бие биеэ гутаан доромжлохыг энэхүү олон нийтийн сүлжээгээр явуулж, хувь хүний нэр төрд халдах болж. Энэ нь бидэнд сайн үр дүн гэхээсээ саар муухайг, ойлголцол гэхээсээ үл ойлголцлыг өдөөн эвдрэлцэлд дуудаж байна. Иймд хоёр том хөршийн дунд орших, өөрийн дархлаа султай манай улсын хувьд олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээний талаар төрийн бодлогын төвшинд санаа тавьж, сайн ярилцах цаг болжээ.

Хоёрт, 60 тэрбумын тухайд энэ талаар надад хэвлэлээр яваад байгаа бичлэгээс өөр мэдээлэл байхгүй ээ. Манай Засгийн газрын хийсэн бүх томилгоо Монгол Улсын хуулийн хүрээнд болсон гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Би нэг ч хүнээс мөнгө авч томилгоо хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар удаа дараа мэдэгдэж байгаа.

УИХ-ын эрхэм гишүүд ээ.

Ард түмэн МАН-д үнэмлэхүй эрх мэдэл, итгэл хүлээлгэж, бас үнэмлэхүй хариуцлага үүрүүлсэн. 2016-2020 оны засаглалын ял гавьяа, алдаа оноог МАН-тай хэн ч хуваалцахгүйгээр дангаараа хүлээх учиртай. Ард түмний энэ их итгэлийн хүндийн төв Засгийн газар дээр явааг би Ерөнхий сайдын хувьд маш сайн ухамсарлаж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монголын ард түмний ялалт болохоос МАН-ын, ялангуяа энэ танхимд сууж байгаа 76 хүний ялалт бишээ гэдгийг би энд зориуд хэлмээр байна. Энэ УИХ, түүний байгуулсан Засгийн газрын шийдвэр бүрээс гагцхүү Монгол Улс, Монголын ард түмэн л хожиж байх ёстой. Тэгвэл Засгийн газрыг огцруулах, улс төрд тогтворгүй байдал үүсгэхээс хэн хожих вэ. Үүнд хамгийн зөв хариултыг ард түмэн өгнө, үнэнийг жирийн иргэд л хэлнэ. Өнөөдөр Засгийн газрыг огцруулахаар наанаа сайхан ярьж байгаа хүмүүс цаанаа юу сэдэж явдаг, маргааш юу болдгийг  ард түмэн маш сайн мэднэ. Яагаад гэвэл тэд энэ замаар сүүлийн 25 жил явж, улс төрийн тогтворгүй байдлын зовлонг үүрч, золиос нь болж ирсэн юм. Ард түмэн хангалттай туршигдсан. Өнөөдрийн нийгэмд, иргэдийн амьдралд болж бүтэхгүй байгаа бүхний дийлэнх нь улстөрчид бидний эрх ашгийн буруу эрэмбэ, утгагүй улстөржилтийн үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрч, алдаанаас сургамж авах цаг болжээ. Явцуу эрх мэдлээр явуургүй улстөр хийж улсаа хохироодог богино зайн улстөрд цэг хатгах болсон байна.

Бид АН-ын алдааг давтахгүй, засгаа огцруулж төрийг тогтворгүй болгодог буруу жишгийг үргэлжлүүлэхгүй гэж амлаж УИХ-д сонгогдсон. Амлалтын маань бэх хатаж амжаагүй байхад байгуулсан засгаа унагахаар сөрөг хүчинтэйгээ хуйвалдаж яваа намын зарим нөхөддөө харамсч байна. Ард түмэн 2016 оны сонгуулиар дахин давтагдах алдааг бус, итгэл найдварыг сонгосон гэдгийг тэдэнд ахин сануулъя.

Нийтлэг эрх ашгийн үүднээс харвал хэрвээ Засгийн газрыг огцруулах нь Монгол Улсад ашиггүй л юм бол МАН-д ч, АН-д ч ашиггүй л байх ёстой. Бид өнөөдрийн улстөрийн ашиггүй байдал үүсгэх тухай биш, тогтвортой хөгжлийн бодлого ярьж суух учиртай.

Эцэст нь хэлэхэд одоо бидний өмнө хоёр сонголт ирлээ. Улс төрийн тогтвортой байдлаа хадгалаад сэргэж эхэлж байгаа эдийн засгаа тогворжуулах. Эсвэл улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, эдийн засгаа эргээд царцаах.

Уг нь Засгийн газар тогтвортой ажиллах дархлаа нь түүнийг томилсон УИХ өөрөө юм. Тэр дундаа эрх баригч намын бүлэг хэр олон суудалтай байна, тэр чинээгээр томилсон Засгийн газрынх нь дархлаа баталгааждаг гэдэг. Гэтэл өнөөдөр бид 65-уулаа  буюу хэт олуулаа байж өлдөхийн зовлонгоо давж чадахгүй өрөөлийн тоглоомд орж байгаа нь харамсалтай. Хэрвээ барьсан байшингаа улс төрийн явцуу сонирхол, хувийн эрх ашигтаа хөтлөгдөн өөрсдөө нураах гэж байгаа бол миний бие ямагт Монгол Улс, монголчуудынхаа эрх ашгийг бодож үнэний төлөө бат зогсох болно гэдгээ илэрхийлье.

Та бүхний мэргэн оюун үнэнийг тунгааж, Монгол Улс, Монголын ард түмэн, бидний ирээдүй хожих шийдвэрийг гаргана гэдэгт итгэж байна.

Төрийн бодлого гэдэг угтаа бол улсын хөгжил, айлын амьдрал гэдгийг бид сайн мэднэ. Төр түвшин байж, Монгол Улс минь хөгжин цэцэглэж, Монголын ард түмний маань хийморь, цог золбоо ямагт өөдөө байг! Анхаарал хандуулсанд баярлалаа гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ShareTweet

Related Posts

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно
Нийгэм

2026-10-08 17:24
Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр
Онцлох мэдээ

2026-10-08 16:53
Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй
Онцлох мэдээ

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

2026-10-08 14:07
}

Шинэ мэдээ

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

by undesten
2026-10-08 17:24
0

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

by undesten
2026-10-08 14:07
0

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

by undesten
2026-10-08 13:09
0

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

by undesten
2026-10-08 13:01
0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

by undesten
2026-10-08 12:45
0

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

by undesten
2026-10-08 12:33
0

БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

by undesten
2026-10-07 15:12
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

by undesten
2026-10-07 14:23
0

Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

by undesten
2026-10-07 13:46
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай