АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хар салхинд өртсөн хүмүүст 15.3 тэрбум ам долларын тусламж үзүүлэхээр боллоо. Тухайлбал АНУ-ын шинэ хуулинд дагуу гамшгийн тусламжийн санд 7.4 тэрбум ам доллар, жижиг бизнес эрхлэгчдэд 450 сая ам доллар, сэргээн босголтын ажилд 7 тэрбум доллар зарцуулахаар боллоо. Мөн хар салхины хор хохирол их байсан учраас нэмэлт санхүүжилт батлахаас өөр сонголт байсангүй гэж Бүгд найрамдах намын гишүүд мэдэгджээ. Орон нутгийн цагаар 01:00 цагийн үед Флорида мужийн дөрвөн сая иргэн цахилгаангүй болсон байна. Цагдаагийн газраас мэдээлснээр хар салхийг далимдуулан айл руу хулгайгаар нэвтэрсэн 28 хүнийг баривчилжээ.