Улсын хэмжээнд 437 мянга
гаруй автомашин техникийн хяналт, үзлэгт хамрагдсан нь нийт хамрагдах ёстой юм
байна. Одоогоор 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Нийт 9531 тээврийн
хэрэгсэл тэнцээгүйгээс утаагаар 1229, өнгө үзэмжээр 5284, тоормосны үзүүлэлтээр
2067, жолооны механизмаар 3043, гэрлийн тохиргоогоор 2610, дуу чимээгээр 63
тээврийн хэрэгсэл тэнцээгүй гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хуулиар стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын
хөдөлгөөнд оролцох ёсгүй. Стандартын шаардлага хангаагүй замын хөдөлгөөнд
оролцсон тохиолдолд Хөдөлгөөний удирдлагын төвийн камерын хяналтын
тусламжтайгаар илрүүлэн гэрийн хаягаар торгууль хүргүүлдэг.
Мөн Замын
цагдаагийн алба хаагч замд хяналт шалгалт хийгээд үзлэгт ороогүй тохиолдолд
торгуулийн арга хэмжээ авч байгаа бөгөөд хугацаандаа үзлэгт ороогүй тээврийн
хэрэгсэл цөөнгүй байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот болон орон нутгийн
тээврийн хяналтын үзлэгийн төвүүд тээврийн хэрэгслийн үзлэгт ороогүй тээврийн
хэрэгслийн эзэмшигч рүү утасдаж холбогдон, хугацаа хэтэрсэн талаар сануулан
зөвлөх үйлчилгээ хийж байна.