Орон нутгийн замын хяналтын цэгүүдэд зөвхөн замын цагдаа үүрэг
гүйцэтгэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн цагдаагийн мөрдөгч нарыг
нэмж ажиллуулахаар болжээ. Одоогоор хяналтын долоон цэгийг ЦЕГ-ын Шуурхай
удирдлагын штабтай холбосо аж. Тус штабт ЭЦА, Мөрдөн байцаах алба, ЗЦА-аас тус
бүр нэг алба хаагч 24 цагийн турш ажиллахаар болжээ.Замын цагдаагийн албаны
дарга, хурандаа Б.Даваазул: \”Цагдаагийн байгууллагын өмчлөлд орон нутгийн замын
хяналтын 13 пост ажиллаж байгаа. Эдгээр постод зөвхөн замын цагдаагийн алба
хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь цагдаагийн байгууллага нийтлэг үүргээ
биелүүлэхэд дутагдалтай байсан юм. Тиймээс ЦЕГ-ын даргын шийдвэрээр өнөөдрөөс
эхлэн орон нутагт байгаа байнгын ажиллагаатай 13 постыг үйл ажиллагааг
эрчимжүүлж, тухайн орон нутгийн Цагдаагийн газраас мөрдөгч нарыг нэмж
ажиллуулах болсон. Мөн хяналтын постуудад ажиллаж буй алба хаагчдын аюулгүй
байдлыг хангах, үйл ажиллагааг нь хянах, мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт
хэргийн замаар алдагдсан эд хөрөнгө, мал, эрэн сурвалжилж буй этгээд, эд
зүйлийг шуурхай олох, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор орон
нутгийн замд тавих хяналтыг сайжруулах зорилготой юм. Түүнээс гадна орон
нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах,
замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах ач
холбогдолтой” гэв.