УДБЭТ-ын хамт олон Соёл урлагийн ажилтны баярын өдрийг тэмдэглэх
хүрээнд \”Хүмүүнлэг Монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор үндэсний
сонгодог бүтээл Б.Дамдинсүрэнгийн \”Учиртай гурван толгой” дуурь тоглох юм
байна. Тоглолт есдүгээр сарын 13-ны 15 цагт эхлэх бөгөөд үүний өмнө үзэгчдэд уг
дуурийн тухай танилцуулж уран бүтээлчидтэй уулзалт зохион байгуулах аж.
Тоглолтод
Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, БХЯ, Нийслэлийн БЗД-ийн 18-р хороо,
ХУД-ийн 16-р хороо, СБД-ийн 14-р хороо, БГД-ийн 7-р хороотой хамтран нийслэлд
үйл ажиллагаагаа явуулж байгаа 30 гаруй асрамжийн газрын хүүхдүүд, тусгай
сургалттай 29, 55, 25, 116-р сургуулийн сурагчид, БХИС-ийн харьяа \”Тэмүжин
Өрлөг” дунд сургуулийн сурагчид, Налайх дүүргийн ЗХ-ний 350-р цэргийн ангийн
шинэ сонсогчид, ЗХ-ний 310-р ангийн албан хаагчид, Нийслэлийн 4 дүүргийн өрх
толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулах юм байна.