Машин шүргэхэд 100 мянган төгрөгөөр торгож, 5 оноо хасдаг болсон. Үүнийг мэдэхгүй осол гаргасан жолооч нар даатгал дуудаж бүр асуудлаа төвөгтэй болгож байна. Тиймээс аргаа барсан иргэд, жолооч нар үнэхээр ноцтой л хохирол биш бол даатгал дуудахаа байсан нь авто даатгалын газруудыг өөгшүүлсэн ашигтай зүйл болоод байгааг дуугүй өнгөрөөх аргагүй болов.
Эндээс үзэхэд, зүүн эргэхгүй, өглөө орой зогсоож үлээлгэлээ гэж бухимдаж зарга хийж, жагсахаас илүү жинхэнэ жолооч нарын эсэргүүцлээ илэрхийлэх ёстой зүйл бол өнөөдрийн хэрэгжиж буй ноёдод ээлтэй тогтолцоо байна. Мэдээж, торгууль, шийтгэл байх ёстой. Даатгал хэрэгтэй. Гэхдээ албан журмаар даатгаж байна гэж хүчээр авчихаад өгөх болохоороо өгч чаддаггүй, даатгуулсан иргэд авах боломжгүй болгосон энэ хуулиа өөрчлөх цаг болжээ.
Учир нь торгуулж, оноо хасагдахаас зайлсхийсэн иргэд тохиролцож нэгэндээ хууртаад даатгалын газрууд цэвэр ашигтай ажилладаг боллоо. Авто ослын 99 хувь нь анхаарал болгоомжгүй байдлаас болдгийг овжин ашигласан энэ хуулийг одоо л өөрчлөхгүй болжээ.