Дуучин Бритни Спирс шинэ найз залуутай болжээ. Өсвөр насандаа Жастин Тимберлэйктэй үерхэж явсан Бритни ангийнхаа найз Жейсон Александртай гэрлэлтээ бүртгүүлж, хэдхэн хоногийн дараа цуцлуулсан. Бритни Спирс бүжигчин Кевин Федерлайнтай гэрлэж, гурван жил шахам амьдрахдаа хоёр хүүтэй төрүүлсэн билээ. Нэг хэсэг хар тамхи мансууруулах төрлийн бодист хэт их донтож хүүхдүүдтэйгээ хүртэл уулзах эрхгүй байсан билээ. Гэвч Бритни бүх хэцүү цаг үеийг даван туулж 2007 оноос эхлэн уран бүтээлдээ эргэн ирсэн юм. Дуучин бүсгүй өнгөрсөн оноос эхлэн шинэ найз залуутай болсон төдийгүй аз жаргалтай мөчүүдээ сошиал сүлжээгээр хуваалцсан байна.