Ховд голын усанд осолдсон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван
алба хаагчийн хэрэг шүүхийн шатанд шилжжээ. Цэргүүд ЗХЖШ-ын дарга, хошууч
генерал Д.Даваа болон 123 дугаар ангийн захирагч С.Түвшинбаяр нарын тушаалаар
өвлийн хадлан бэлтгэх гэж яваад өнгөрсөн сарын 27-нд осолдсон билээ. Увс
аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын
харъяат Б /22 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай/ нар
өнгөрсөн хавар цэрэгт татагджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар гол гатлахдаа гарам
хайж яваад нэг цэрэг нь осолджээ. Харин түүнийг аврахаар араас нь хоёр нь орсон
ч гурвуулаа гарч ирээгүй байна. Энэхүү хэрэг одоогоор шүүхийн шатанд шилжээд
байгаа юм байна.