Нийслэлийн Хан-Уул
дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин
гарсантай холбогдуулан онц байдал зарлаад хориод хоногийн нүүр үзэж байна. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд өнөөдрийн байдлаар ЦЕГ-аас 10 албан хаагч, Замын цагдаагаас 2, Онцгойгоос 10, Мал эмнэлгийн ажилтнууд 10 гээд нийтдээ 40 орчим хүн ажиллаж байгаа аж.
Харин Нийслэлийн
Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр буюу 61-ийн гарамд иргэн
М-ийн 12 үхэр шүлхийгээр өвчилсөн нь тогтоогджээ. Шүлхийн голомтот айлд 55
хонь, 80 ямаа 46 адуу байгаа аж. Энэ талаар НМХЕГ-ын Мал эмнэлгийн улсын байцаагч
Б.Батбаатараас тодруулахад
\”Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд 16 өрх айл бий бөгөөд 12 өрх нь
малтай. Тус хороонд нийт 262 толгой мал, 350 толгой гахай бий. Иргэн М-ийн
шүлхийгээр өвчилсөн 12 үхрийг устгалд оруулахаар
ажиллаж байна” гэв.
Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт
өвчний \”А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан
хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн
ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.