Өнөөдөр Улаабаатар
хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.
23-25 градус дулаан байна.
Энэ долоо хоногийн
цаг агаарын урьдчилсан төлвөөр 14-нд
баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст,
16-нд зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв болон зүүн
аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи
14-нд нутгийн баруун хагаст, 15-нд говь талын нутгаар, 17-нд нутгийн хойд
хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн зүүн хагаст
дулаахан байх боловч 15-нд баруун болон төвийн нутгаар, 16-нд ихэнх нутгаар
сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус
хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус,
өдөртөө 13-18 градус дулаан байна.
Энэ сард цочир
хүйтрэхгүй, ихэнх нутгаар дулаан
байх төлөвтэй байна.
Баруун аймгуудын
нутгаар 11, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13, 17-нд
нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас
орно. Салхи 11, 12-нд Алтай салбар уулсаар, 13, 14-нд зарим газраар 16-18м/с
хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар
сэрүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө
9-18 градусын дулаантай байна.
Төвийн аймгийн нутгаар: 13,
14, 17-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур
тунадас орно. Салхи 13-нд нутгийн баруун хэсгээр, 14, 15-нд зарим газраар
14-16м/с хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас
4 градус хүйтэн өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө
20-25 градус дулаан байна.
Зүүн аймгуудын
нутгаар: 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд
нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Салхи 15, 16-нд
зарим газраар 16-18м/с м/с хүрч ширүүснэ.
Говийн аймгуудын нутгаар:
15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 13-нд Арц Богдын өвөр
хооолойгоор, 14, 15-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр
нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 20-25 градус дулаан, бусад
хэсгээр шөнөдөө 9-14 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 15-наас ихэнх
нутгаар бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө
14-19 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус
дулаан байх төлөвтэй гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэллээ.