Монгол Ардын намын Удирдах завлөл яг одоо хуралдах гэж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх болон МАН-ын бага хурлын товыг зарлах, Нийслэлийн ИТХТ-ийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Ц.Сандуйгийн хүсэлтийн талаар хэлэлцэх юм.
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарын нэрс яригдаж байгаа юм байна.