Монголын нэрийг дэлхийд дансалж, Гиннесийн номонд бүртгүүлэх нэгэн бүтээл өнөөдөр нээлтээ хийж олны хүртээл болох гэж байна. Тодруулбал Монголын нууц товчоо, Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл юм.
Бүтэн 2 жилийн хугацаанд Монголын баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн тус бүтээлийг 21 аймаг, 9 дүүргээр аялуулж, үйлчид, гар урчууд бүтээлд учиг шингээж, мөн материаллаг зардлыг санхүүжүүлж байж ийнхүү бүтжээ.
Эсгий дээр урласан \”Монголын нууц товчоо”-ны албан ёсны нээлт өнөөдөр 12:00 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж олны хүртээл болох бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг мөн Монгол туургатны Улсуудаас зочид төлөлөгчид, үйлчид, гар урчууд оролцох тус нээлтэд Нийслэлчүүд та бүхнийгээ урьж байна.