Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ургац хураалт дунджаар 4.6
хувьтай явж байгаа бол төмсний хураалт 3.2 хувь, хүнсний ногоо хураалт 9.5
хувьтай явагдаж байгаа аж. Ургацын урьдчилсан балансаар дотоодын нийт
хэрэгцээнийхээ 48 хувийг алдаж болзошгүй гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс
намрынхаа ургац хураалтыг тодорхой хэмжээнд цаг алдалгүй, чирэгдэл багатай
хураан авахаар ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд аравдугаар сарын 25
гэхэд ургац хураалтын ажлыг дуусгах юм байна.