Ирэх онд ОХУ-д болох Дэлхийн Аварга Шалгаруулах Хөлбөмбөгийн тэмцээний тасалбарыг маргаашнаас буюу 14-нөөс зарж эхлэх болсноо FIFA зарлажээ.Мөн үүнтэй зэрэгцээд тасалбарын үнэ ч тодорхой болсон байна. Тасалбарын үнэ 20-1.100 ам.долларын хооронд байх аж. Ингэхдээ аль шатны тоглолтыг ямар ангиллын суудлаас үзэхээс хамаарч үнэ нь харилцан адилгүй байна.
Хамгийн хямд буюу дөрөвдүгээр ангиллын суудлын тасалбарыг зөвхөн ОХУ-ын иргэдэд худалдахаар болжээ. Гадаадын үзэгчдэд зориулагдсан үнийг ам.доллараар, ОХУ-ын иргэдэд зориулагдсан үнийг рублиэр илэрхийлжээ. 2018 оны ДАШТ нь Оросын 11 хотод зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болох юм.
Тасалбарын үнийг дараах хүснэгтээс харна уу.