Энэ оны есдүгээр сарын 13-ны шөнийн нэг цагийн үед иргэн Э, Т нарын 16-17 насны хүүхдүүд бүлэглэн хулгай хийж байсныг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, өсвөр насны хүүхдүүд шөнийн цагаар автомашинуудын гурвалжин шилийг хагалж эд зүйл, бэлэн мөнгө хулгайлсан гэмт хэргийг шуурхай илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Шалгалтаар Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 16-17 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсныг тогтоосон байна.