Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг
дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан доторх под станц
шатаж байна гэх мэдээлэл цацагджээ.Энэ талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал,
Ерөнхий инженер Б.Дашдаваагаас тодруулахад \”ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т
трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч,
одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор
ажилчид шуурхай ажиллаж байна. Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан
асуудалгүй байхгүй. Одоо сэргээн засах ажиллагаа хийгдэж байна\” гэсэн
тайлбарыг өглөө. Дуудлага өдрийн 12.21 цагт ирсэн бөгөөд
Нийслэлийн онцгой байдлын гал түймэр унтраах, аврах таван ангийн бие
бүрэлдэхүүн ажилласан байна.