Эсгий ширмэлээр \”Монголын нууц товчоо”-г урласан
бүтээлийг монголын
ард түмний хүртээл болгож Сүхбаатарын талбайд
олон нийтэд танилцууллаа. 108 метрийн урттай эсгийн дээр \”Монголын нууц товчоо”-г урлахад
хоёр жилийн хугацаа зарцуулжээ. Энэхүү бүтээлийг урлахад 21 аймгийн урлаач,
үйлчин болон ӨМӨЗО, Тува, Буриад, Халимаг, Киргиз тэргүүтэй Монгол туургатны 28
ястны урчууд оролцсон байна.
108 метрийн урттай эсгийн дээр \”Монгол нууц товчоо”-г зээглэн
ширэх оёдлоор урласан уг бүтээлийг 24 ханатай Монгол гэрт байрлуулах юм. Мөн
Геннисийн амжилтад бүртгүүлэхээр төлөвлөсөн байна. \”Монголын нууц
товчоо”-г эсгий зээгт ширмэл дээр урлахад 108 метр цагаан эсгий, 2000 км зээг,
20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй
литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.