Баянгол дүүргийн 20 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан
доторх под станц шатсан талаар бид мэдээлсэн.
Баянгол
дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд под станцад гал гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:21 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах,
аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан тасгийн 60 гаруй алба хаагч
шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон
бол13:10 цагт бүрэн унтраалаа.