08.30 цагт Шангри-Ла зочид буудалд Монголын банкны холбооноос \”Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2017” хурал зохион байгуулна.
09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлд \”Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.
09.00 цагт \”Корпорейт конвеншн центр”-т \”Нийгмийн даатгалын шинэчлэл-Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форум болно.
09.00 цагт Чингис зочид буудалд \”Жижиг дунд үйлдвэрлэлийг дэлхийн үнэ цэнийн сүлжээ болгон нэгтэх: Эрсдэл, солилт ба боломжууд” хурал болно.
10.00 цагт Эрдмийн ордонд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ.
11.20 цагт Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын тайлбайд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль гадуулах ёслол болно.
12.40 цагт Төрийн ордонд ОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон НҮБ-ын Байгаль орчны гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт БСШУСЯ-нд жудо бөхийн \”Будапешт-2017\”, чөлөөт бөхийн \”Парис-2017\”, сонирхогчдын боксын \”Хамбург-2017\” насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн найман тамирчныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.
14.00 цагт ГХЯ-нд \”Зүүн Хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” олон Улсын эрдэм шинжилгээний хурал болно.
14.00 цагт АТГ-ын гадна талбайд зам тээврийн ослоор гэр бүүлийн долоон гишүүнээ алдсан эмэгтэй мэдээлэл хийнэ.
14.00 цагт Монголын Хүүхдийн Ордонд \”Ангийн дарга-2018” чуулга уулзалт болно.
14.00 цагт МУБИС-д МУГТ Дэлхийн аварга Д.Сумьяа, МУГТ Дэлхийн аварга П.Орхон, МУГТ Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх ёслол болно. Top of Form
\”Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт \”Хүүхдийн харааг хамгаалах өдөр”-ийн талаар ЭМЯ-ны удирдлагууд мэдээлэл хийнэ.
14.00 цагт \”Mongolian bike” олон улсын унадаг дугуйн аяллын холбоо \”Чингис хаан” Азийн унадаг дугуйн наадам зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.