Өчигдөр \”ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатаж, гэмтсэн юм. Үүнтэй холбогдуулан гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг Засгийн газрын хурлаар хэлэлцэж, холбогдох албаныханд нь үүрэг болголоо. Галын газар авахуулахгүйгээр унтраасан. Гэхдээ 31 жил 9 сар тасралтгүй ажилласан ЗХУ-д үйлдвэрлэсэн хуучин трансформатор байжээ. Өөрөөр хэлбэл солих шаардлагатай болсон байна.