Эрчим хүчний
яам маргаашнаас айл өрхүүдийн халаалтыг
өгөхөд бэлэн болсныг мэдэгдлээ. Харин албан
байгууллагын халаалтыг аравдугаар сарын 1-ний өдөрт багтаан өгч дуусахаар
төлөвлөж байгаа бөгөөд \”Улаанбаатар дулааны сүлжээ” дулааны төв шугам тоноглолд
хийгдэх засварын ажлаа дуусгасан. Иймээс албан байгууллага, аж ахуйн нэгжийн
хэрэглээнд тохирсон халаалт залгах ажлыг есдүгээр сарын 05-наас эхлүүлж, 800
гаруй барилга, объектын халаалтыг залгаад байгаа аж. Айл өрх, албан
байгууллагуудын халаалт өгч байгаа энэ өдрүүдэд иргэд гэр болон байгууллагаа
эзэнтэй байлгахыг зөвлөж байна.Мөн
шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхтэй холбоотойгоор цахилгаан сүлжээ, дэд
станцуудыг шинэчлэх, өргөтгөх ажлыг үргэлжлүүлж байгаа юм байна.