НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Тэрбээр \”Миний ажлаа өгч байгаа шалтгаан цахим орчинд гарч буй элдэв асуудалтай холбогдолгүй. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН нийслэлийн долоон дүүрэгт ялагдсан. Үүний нийслэлийн намын даргын хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. Үүнээс өөр шалтгаан байхгүй\” гэж мэдэгдсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлалаа. НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн хүсэлт болоод цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.