Хүүхдийн мөнгийгөрхийн амьжиргаанытүвшинтодорхойлох
судалгаанд үндэслэн олгож байгаа. Тиймээс зарим айлын хүүхдүүд хасагдсан тохиолдол бий. ХаринЗасгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд
ялгаваргүйгээр хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан билээ.
Гэвч одоог хүртэл хүүхдийн мөнгөө аваагүй айл өрх байсаар
байна. Мөн зарим мэдээлэлд үндэслэн хүүхдийн мөнгийг хэзээ олгох вэ гэсэн
хүлээлт ч үүсээд байгаа юм.
Тиймээс хүүхдийн мөнгө олголттой холбоотой асуудлаар
Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзулаас
тодруулахад \”2017 онд хүүхдийн мөнгөнд зориулж 161 тэрбум төгрөгийг улсын
төсөвт батлагдсан. Батлагдсан хөрөнгийн хэмжээнд хүүхдийн мөнгийг олгосон
байгаа. Одоо улсын төсөвт нэмэлт эх үүсвэр батлагдсаны дараа хүүхдийн
мөнгийг хэвийн журмаар олгож эхэлнэ” гэсэн тайлбарыг өглөө.
Өөрөөр хэлбэл улсын төсөвт нэмэлтээр эх үүсвэр баталсан
тохиолдолд хүүхдийн мөнгийг дахин үргэжлүүлэн олгох юм байна. Тэгэхээр шинэ
Засаг байгуулагдаж, төсөвт тодотгол хийгдтэл хүүхдийн мөнгөний асуудал хүлээлт
үүсгэх нь.