1. Бэлтгэл хийж өргөxдөө 1 цагаас илүү хийгээд хэрэггүй гэнэ. Судалгаагаар 1 цагийн дотор чанартай өргөx нь унжирсан удаан хийсэн бэлтгэлээс илүү үр дүнтэй байдаг гэнэ. Оролт/давталтын хооронд 1 минут аас доош амраарай
2. 2-3 цагийн зайтай хооллоx нь булчин ургахад маш сайн гэнэ. Xоол идэx гэдэг нь өлсөxдөө идэх биш, төлөвлөгөөтэй хүссэн хүсээгүй 2-3 цаг тутам идэх хэрэгтэй
3. Илүү нэмэлт бэлдмэл уугаад л булчин ургана гэж буруу ойлголт гэнэ. Бэлтгэлээ хийхгүй байж зөвхөн бэлдмэл уугаад булчинтай болно гэж бодож болохүй
4. Зарим хүмүүс хичнээн хоол идээд ч жин нэмэхгүй байна гэдэг. Буруу хоолоо хичнээн их идээд ч жин нэмэхгүй гэнэ. Уураг Нүүрс ус ихтэй баялаг хоол ид гэнэ. Жин нэмэхгүй байгаа бол хангалттай идэхгүй л байна гэсэн үг
5. Прогресс/явцын дүндээ илүү анхаар гэнэ. 2 цаг хийхдээ биш, таны өргөж байгаа жин чин бага багаар ихсэж байнуу гэдэгт анхаарах хэрэгтэй гэнэ. Төлөвлөгөөтэй бас тууштай байx. Тэмдэглэл хөтлөөд ямар жингээр хэдэн оролттой хийж байгаагаа бичээд явбал амар байж магад.
6. 4-6 долоо хоног тутам дасгал бол оролт/давталтаа солиж бай гэнэ. Бие чинь бэлтгэлдээ дасаад ирхээр үр дүн нь багасдаг гэнэ. 4-6 долоо хоног тутам өөрчлөлт хийж байx нь зөв
7. Бэлтгэлийн дараа заавал уураг ихтэй хоол идээрэй гэнэ. Булчин чинь бэлтгэлийн дараа төлжих хэрэгтэй. 1 цагийн дотор хооллолxоо мартав.
8. Нэмэлт массны уураг ууxад бас буруудахгүй. Заримдаа өлсөөгүй үед хүчээр идэx хэцүү байдаг болоxоор массны уураг ууж өдөрт авж байгаа калорын хэмжээг нэмж өгөx нь амар байдаг.