Израйль улсын таван
иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд
боогдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2017 оны есдүгээр сарын 13-ны өдрийн
10.17 цагт хүлээн авсан.Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын
газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч,
нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Эрлийн бүлэг Бест камп
гэдэг газар хөтөч, Өлгий сумын Эхбулан багийн иргэн Х.Сүлеймений мэдээлснээр,
Гадаадын иргэд цасанд боогдоогүй, нэг иргэний биеийн байдал муудаж, таталт
өгсөн тул авиралтыг зогсоон буцаж ирсэн.Израйль улсын таван иргэнийг
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми 171 загварын нисдэг тэргээр есдүгээр сарын
13-ны 17:00 цагт буцаасан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.Израйль
улсын таван иргэнийгнисдэг тэргээр өнөөдөр 03:10 цагт Улаанбаатарт буулгасан байна.