Өнөө
маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас
орж, сэрүүснэ.2017 оны 09 дүгээр сарын 14-ний 20 цагаас 09 дүгээр сарын 15-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот:Үүлшинэ. Шөнөдөө
бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж
секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө 7-9 градус, өдөртөө сэрүүсч 11-13 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6
градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус,
өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17
дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:Үүлшинэ. Ихэнх
нутгаар бороо, уулархаг нутгаараа хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс
хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө өмнөд хэсгээр
секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Архангай, Хөвсгөлийн
хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар шөнөдөө 4-9
градус, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Хөвсгөл, Архангай, Булганы
нутгаар 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан
байна.
Зүүн аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө
нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс
хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч
ширүүснэ. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи
баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур
секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус,
өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус
дулаан байна.