Дуучин Б. Амархүү түүний гэргий загвар өмсөгч О.Ариунзул нар хамтран шинэ брендээ танилцуулжээ. Тухайлбал залуу хосууд чөлөөт загварыг илэрхийлсэн шинэ хувцасны коллекцио танилцуулсан байна. A & A нэртэй уг брендийн санааг О.Ариунзул гаргаж \”Mon Couture” салонд урладаг бол Б.Амархүү брендээ олонд таниулж явна. Тус брендийн давуу тал нь чөлөөт стилийн гадуур хувцас, гоёлын даашинз, пальто хүрмээр дагнаж хэрэглэгчдэд хүрэх гэнэ.