Цагдаагийн
байгууллагын өмчлөлд орон нутгийн замын хяналтын 13 пост ажиллаж байгаа. Эдгээр
постод зөвхөн замын цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь
цагдаагийн байгууллага нийтлэг үүргээ биелүүлэхэд дутагдалтай байсан юм.
Тиймээс ЦЕГ-ын даргын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн орон нутагт байгаа байнгын
ажиллагаатай 13 постыг үйл ажиллагааг эрчимжүүлж, тухайн орон нутгийн
Цагдаагийн газраас мөрдөгч нарыг нэмж ажиллуулах боллоо.Мөн хяналтын постуудад ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг
хангах, үйл ажиллагааг нь хянах, мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийн
замаар алдагдсан эд хөрөнгө, мал, эрэн сурвалжилж буй этгээд, эд зүйлийг
шуурхай олох, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор орон нутгийн
замд тавих хяналтыг сайжруулах зорилготой юм.