Манай
улсын бахархалт шувуу гэгддэг идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад
гаргахыг таван жилийн хугацаанд хориглосон тогтоолыг Засгийн газар 2013 онд
баталсан. Энэ төрлийн шувууг хамгаалах зорилготой тус тогтоол одоо ч хүчин
төгөлдөр хэвээр үргэлжилж байна. Гэвч идлэг шонхрын тоо толгой сүүлийн жилүүдэд
эрс цөөрчээ.
Тодруулбал, 1998-2005 онд
хийсэн судалгаагаар манай улсад 6-18 мянган идлэг шонхор байгаа нь тогтоогджээ.
Үүнээс хойших судалгаагаар 4-14 мянга бий гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн долоо
хоногт Кыргыз Улсад болсон Олон улсын шувуулахуйн болон идлэг шонхрын хурлын
үеэр мэргэжилтнүүд \”Сүүлийн хоёр жилд дэлхийн идлэг шонхрын тоо 40 орчим хувиар
буурсан” гэж мэдээлжээ. Үүний гол шалтгаан нь хоол тэжээлийн хомсдол гэнэ.
Шонхор өвсөн тэжээлт мэрэгчид,
жижиг шувууд, шавьж зэргээр хооллодог. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн байгаль
хамгаалах сангийн мэргэжилтнүүд болон шувуу судлаачид идлэг шонхрын тоо толгойг
өсгөх, зүй зохистой ашиглах гарцыг судалж, 2018 он гэхэд цогц төлөвлөгөө
боловсруулахаар болжээ.