Өнөөдөр аргын тооллын 9 сарын 16, Санчир гараг. Билгийн
тооллын 26, Найралт эх одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад
мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл өдөр архи
уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба
гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг
боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа
гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол
газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу
засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.