Өнөө шөнө Булган,
Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр сулхан цочир
хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж
байна.2017 оны 09 дүгээр сарын 15-ны 20 цагаас 09 дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлхцаг
агаарын урьдчилсан мэдээ:
Уаанбаатар хот:Үүл багасна.
Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө
сэрүүсч 0-2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-17 градус
дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй.
Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн
уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр
говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5
градус, өдөртөө 15-20 дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4
градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө бүх нутгаар
15-20 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Үүлэрхэг.
Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун
зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17
метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19
градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар :Солигдмол үүлтэй.
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16
метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад
нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.