Малтай байхыг хориглосон бүс нийслэлд 11 бий. Эдгээрийн 2061 га
газарт 1550-2450 иргэн суурьших боломжтой гэдэг. Гэвч иргэд зөвшөөрөөгүй бүсэд
малаа адгуулж, шүлхий өвчний улмаас олон өрх хөл хорионд орж буй. Тиймээс
Улаанбаатар хот дахь малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэх захирамж нийслэлийн Засаг
дарга гаргасан. Нийслэлийн Онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний
үед шуурхай ажиллах ажлын хэсэг хуралдаж, нүүлгэх явцын талаараа танилцуулав.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Т.Гантөмөр таван дүүргийн 600 гаруй малчинтай уулзжээ. Тэрбээр хориглосон бүс
дэх 16 мянга 704 толгой малын 2987-г мал тэжээхийг зөвшөөрсөн газар руу
нүүлгэсэн талаар хэлэв. Тухайлбал, Булган аймаг руу 700, Сэлэнгэ рүү 600, Төв
аймаг руу 1000 гаруй мал шилжүүлжээ. Мөн 1000 гаруй малыг муулж, шүлхийгээр
өвчилсөн 170 үхрийг устгажээ. Үлдсэнийг нь ирэх сард багтаан нүүлгэхээр
төлөвлөж буй аж.