Дорноговь аймаг, Япон Улсын Шизуока муж хоорондын найрамдалт хамтын 6 дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд 2015 оноос Дорноговь аймгийн хэрэглээний усны орчныг сайжруулах төсөл 3 дахь жилдээ үргэлжилж байна. \”Цэвэрлэх байгууламжийн инженер, техникийн ажилчдыг чадавхжуулах” сургалтад Баянхонгор, Дархан, Дорнод, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, аймгуудын 15 компанийн 40 гаруй хүмүүс хамрагдаж байна.
Сургалтыг Япон улсын Шизуока мужийн Хэрэглээний усны хэлтсийн орлогч дарга Ойши тэргүүтэй мэргэжилтнүүд сургалт мэдээлэл хийж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтаар \”Цэвэрлэх байгууламжийг ажиллуулж эхлэх”, \”Цэвэршүүлсэн ус, лагийг дахин хэрэглэх”, \”Аюулгүй байдал” зэрэг сэдвээр явуулж байна.
Сургалтыг нээж аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг хэлсэн үгэндээ: \”Төслийн үр дүнд орон нутагт хот, суурин газрын хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөрсний бохирдлыг бууруулж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх болно. Цаашид Дорноговь аймгийн хувьд инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдоогүй байгаа 9 сумдад дулаан хангамжийн эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ шинээр байгуулах, Сайншанд, Замын-Үүд сумдад цэвэрлэх байгууламж шинээр барьж 2018-2019 онуудад ашиглалтад оруулах, Айраг, Өргөн, Иххэт сумд болон Зүүнбаян багийн бохир ус шингээх байгууламжийг шинээр барих зэрэг ажлуудыг 2016-2020 онд хийнэ” гэсэн юм.
Эх сурвалж: dornogovi.gov.mn