Энэ онд долоон
аймаг, нийслэлд дүүрэгт мал амьтны гоц
халдварт шүлхий өвчин гарсан. Улмаар Төв, Дундговь Сүхбаатар,
Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хорио
цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн
шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулжээ. Одоогоор шинжилгээний хариу ирээгүй юм.
Мөн энэ удаагийн шүлхийн тархалтад таарсан вакциныг есдүгээр сарын 28-нд
ОХУ-аас нийлүүлэх юм байна.
Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн
газрын дарга П.Ганхуяг ”ОХУ-ын Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд
буцалтгүй тусламжаар 4,1 сая тун вакциныг нийлүүлэхээр болж эхний ээлжийн
вакцин долдугаар сард ирсэн. Харин дараагийн ээлжийн вакцин есдүгээр сарын
28-нд ирнэ. Сүүлийн үед чанаргүй вакцин гэх мэдээлэл гарах болсон. Энэ
асуудлыг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж материал мэдээллээ
хүргүүлжээ. Мөн тус вакцины дээжийг олон
улсын лабораториор шинжлүүлэхээр болсон. Шинжилгээний эцсийн хариу ирээгүй
байна. Шалгалтын үр дүн гарсны дараа буруутай этгээдэд хууль хяналтын дагуу
хариуцлага тооцно” гэв.