Үл хөдлөх хөрөнгийн \”Тэнхлэг Зууч\” ХХКМонгол
банктайхамтран орон сууцны үнийн индексийг судлан гаргадаг. Тус компаниас
наймдугаар сарын дүн мэдээг танилцууллаа.Судалгаанд нийт 4986 орон сууцны үнийг хамруулжээ. Энэ нь зах
зээл дэх нийт хуучин, шинэ нийт байрны 90 хувийг хамарсан тул судалгааны үнэн
бодит байдлыг 95 хувь гэж үзэж байгаагаа \”Тэнхлэг Зууч\” ХХК-ийн
захирал Д.Должинсүрэн онцолсон юм.
Судалгааны дүнгүүд
Орон сууцны индекс 1.01 байна.
Өнгөрсөн сараас 0.6 хувь өссөн ч өмнөх оныхоос 0.6 хувиар
буурчээ.
Шинэ орон сууцны үнэ өссөн нь индекс өмнөх сараас бага зэрэг
өсөхөд нөлөөлжээ.
Шинэ орон сууцны нэг метр кв-ындундаж үнэ 2 сая 91 мянган
төгрөг байна.
Энэ нь өмнөх сараас 3.8
хувиар, өнгөрсөн оноос 3 хувиар өссөн дүн юм. Өнгөрсөн сард энэ үзүүлэлт 2 сая
20 мянга байсан
аж. Харин шинэ орон сууцны дундаж
үнэ өсчээ. Харин хоёр өрөө, хуучин орон сууцны дундаж үнэ 72 сая төгрөг
болж, өмнөх сараас болон өмнөх оныхоос буурчээ.
Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа
бол Сонгино хайрхан хамгийн бага үнэтэй байна. Харин Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны үнэ
хамгийн өндөр (88.8 сая төгрөг) байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн хямд
(54.8 сая төгрөг) байгаа аж.