Улсын
хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар 25892 зам тээврийн осол бүртгэгдсэний
2644 буюу 10,2 хувь нь орон нутгийн замд, 23248 осол буюу 89,7 хувь нь
Улаанбаатар хотын замд гарсан байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 25892 зам
тээврийн ослын 25234 буюу 97.4 хувь нь жолоочийн буруугаас, 634 буюу 2.5 хувь
нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 24 буюу 0.09 хувь
нь гарчээ. Нийт бүртгэгдсэн ослын 25234 нь буюу 97,4 хувь нь
жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан бөгөөд 89 хувь мөргөлдөх хэлбэрээр
гарсан нь жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо уулзвар, гарц нэвтрэх журам зөрчдөг,
тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зай барьдаггүй, эгнээ байр буруу эзэлдэг,
анхаарал болгоомжгүй, замын хөдөлгөөнд сахилга, соёлгүй оролцдог зэргээс
шалтгаалж байна.Тухайлбал: Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 дахь хэсэгт \”Адил
замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам
тавьж өгөх үүрэгтэй”, 12.2 дахь хэсэгт \”Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгсэлээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал
бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно”, 8.11 дэх хэсэгт \”Жолооч нь урдаа
яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн
хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний
хурднаас хамааран сонгож явна” зэрэг дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцоогүйгээс
зам тээврийн осол үйлдэгдэж байна.