No Result
View All Result
Өдгөө бидний
амьдарч буй хуучны гэх тодотголтой орон сууцуудыг ЗХУ-ын барилгын цэргийн
ангийнхан барьсан гэдэг. Тэгвэл үүнтэй төстэй нэгэн санаачлагыг УИХ-аас
гаргасан нь төмөр замын цэрэг бий болгох явдал юм. Хойд, өмнөд хөршийг холбосон
төмөр замын томоохон төсөл Монгол Улсад хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан ажиллах
хүч дутмаг байгаагаас эрх баригчид төмөр замын цэрэг гэгчийг бий болгож цэргийн
алба хааж буй залуусыг цалинтай ажиллуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн олон
мянган ийм ажлын байр бий болгож ажилгүйдлийг бууруулах цаашлаад эдийн засгийн
хямралыг даван туулахаар зорьжээ. Ер нь дэлхийн жишигт төмөр зам, барилга барих,
засах, дайсан этгээдийн учруулсан эвдрэл гэмтлийг засах төмөр замын цэргүүд,
барилгын цэргүүд болон тусгай хүчнийнхэн гэж байдаг бөгөөд тэд эвдэрсэн, нурсан
зам, төмөр зам, барилга зэргийг нэн даруй цэвэрлэж, засдаг байна. Түүнчлэн
зарим оронд тээврийн цэргүүд гэж байдаг бөгөөд тэд цэргийн анги, нэгтгэлээс
тодорхой тоогоор сонгогдож өдөр, өдрөөр ээлжлэн ажилладаг аж. Харин манайд
иймэрхүү хүчин байдаггүй бөгөөд анхлан төмөр замын цэрэг гэгчийг бий болгохоор
болжээ. Тэгээд ч Монгол Улсад өнөөдрийн байдлаар ажилгүйдэл маш өндөр хувь
эзэлж байгаа ба тэдгээр ажилгүй иргэдийн ихэнх нь ид ажиллах насны идэр
залуучуууд байгаагийн дээр ихэвчлэн эрэгтэй хүмүүс байгааг албаныхан тогтоожээ.
No Result
View All Result