Гадаад хэргийн
сайд Л.Пүрэвсүрэн өнгөрөгч долоо
хоногт Итали Улсад албан ёсны айлчлал хийсэн
билээ. Энэ айлчлалын үеэр талууд ирэх онд Улаанбаатар хотод Италийн элчин
сайдын яам нээхээр тохиролцчээ. Мөн Австрали
Улс манай улсад Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөсөн байна. Учир нь сүүлийн үед Австралийг зорих монголчууд ихэсч,
басхүү ганц төлөөлөгчийн газартайгаар ажиллаж, тэр нь Австрали Улсыг зорих
монгол иргэдийн материалыг Бээжин дэх өөрийн Элчин сайдын яамандаа аваачиж үздэгээс
ихээхэн зардал /зөвхөн материал хүлээн авч үзэхэд 1 сая төгрөг хураамж болгон
авдаг бөгөөд виз гараагүй ч энэ мөнгийг буцаан олгодоггүй/ гардгаас ийнхүү
Элчин сайдын яам нээхээр шийдсэн бололтой. Юутай ч, Улаанбаатар хот дахь гаднын Элчин сайдын яамдын тоо нэмэгдэнэ гэдэг нь тухайн улс орны хувьд өндөр ач холбогдолтой зүйл ба цаашлаад жирийн иргэдэд дээрх улс
орнууды зорих, зорчиход илүү хялбар болдгоороо онцлогтой. Мөн энэ хэрээр
хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх сайн талтай билээ.