Сонгинохайрхан
дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр 18:00 цагаас
сонгогчидтойгоо уулзахаар болсон байна. Уулзалт Сонгинохайрхан дүүргийн 3
хорооны Иргэний танхимд болох бөгөөд урьдчилан урилга тараасан юм. Ингэхдээ
иргэдийг олноор ирүүлэхийн тулд утасны нэгж үнэгүй \”мэргэн” санаа олжээ. Учир
нь урилга дээр \” Урилгаа үзүүлээд нэгжээ авна уу” хэмээн тодоос тод байх бөгөөд
гагцхүү хэдэн төгрөгний нэгж гэдэг нь өнөө оройн 18:00 цагаас тодорхой болох
биз. Ер нь сонгууль дөхөрөөр улстөрчдийн өөрсдийнх нь хэлснээр \”хэлгүй” гишүүд
хэлд орж, \”хөлгүй” гишүүд хөлд орж пампреснаасаа салж гагцхүү ард түмэндээ
жигтэйхэн хайртай, сонсдог болчихдог гэдэг. Юутай ч, ирэх оны зургадугаар сард
болох УИХ-ын сонгууль угтсан улстөрчдийн сурталчилгааны ажил эхнээсээ энэ мэт
өрнөөд эхэлчихсэн байгаа билээ.