Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга,
хошууч генерал Б.Баярмагнай НҮБ-ын цэргийн секторын командлагчийн шалгуурт
тэнцсэн бөгөөд тун удахгүй үүрэгт ажилдаа орох гэж байна. Учир нь түүнийг олон
улсын нэр хүндтэй энэхүү шинэ ажилд тэнцсэнтэй холбогдуулан Монгол Улсаас
үүрэгт ажилд нь оруулахаар Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар
Зэвсэгт хүчний жанжин штабын дэд даргын ажлаас нь чөлөөлсөн байна. Б.Баярмагнай
нь Монгол Улсын хилийн чанад Ирак, Афганистан зэрэг газрууд дахь цэргийн
ажиллагаанд идэвхтэй оролцож, амжилт гаргаж байсан туршлагатай нэгэн бөгөөд
хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж олон улсад авьяаса чадвараа үнэлүүлэхийн
зэрэгцээ Монгол Улсын цэргийн нэр хүндийг өндөрт өргөсөн нэгэн юм. Тиймдээ ч
2002 оноос хойш энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож ирсэн түүнийг ийнхүү
НҮБ-ын цэргийн нэгэн салбар буюу секторын командлагчид тэнцүүлсэн байна.