Батлан хамгаалахын
сайдын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал
Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Түүнийг НҮБ-ын цэргийн
хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү ажлаас нь
чөлөөлсөн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл ЗХЖШ-ын дэд даргаар бригадын
генерал Р.Сүхбатыг томилсон байна. Бригадын генерал Р.Сүхбат нь Одессийн
цэргийн дунд сургууль, Батлан хамгаалахын Удирдлагын академи, ОХУ-ын жанжин
штабын академийг тус тус дүүргэсэн нэгэн аж.